Нийт хүүхдийн 91 хувьд ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО

2023-01-2 Мэдээ, мэдээлэл

 

УИХ-аас хүүхдийн 100,000 төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор батлаад байгаа билээ. Ингэхдээ өндөр орлоготой, чинээлэг өрхийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамруулахаар болсон.

Цаашдаа хүүхдийн мөнгийг халамжийн хэлбэрт оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн зөвхөн тэр картаар хийгддэг системийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ хүрээнд ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд буюу сарын 3.5 саяас доош орлоготой өрхөд олгохоор тусгажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.