ЦЕГ: Нүцгэн суулт зарласан иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас үзлэг хийж байгаа

2022-12-21 Мэдээ, мэдээлэл


Төрийн ордонд нээлттэй сонсгол болж байх үеэр хэсэг иргэд эсэргүүцэл илэрхийлэн, нүцгэн суулт зарласан. Тэгвэл эдгээр иргэнд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Эрүүл мэндийн байгууллагаас Төрийн ордны баруун хаалганы гадна жагсагчид нүцгэн суулт зарлаж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.