Төрийн албан хаагчид бусдаас хахууль авсан хэргүүдийг прокурорт шилжүүлжээ

2022-11-22 Мэдээ, мэдээлэл

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгажээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-“Х” нь Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
-Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан тушаалтан “Б” нар нь иргэний гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх;
-“Э” нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
-Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль авсан гэх;
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын албан тушаалтан “М” нь бусдаас хахууль авсан гэх;
-Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “М” нь бусдаас хахууль авсан гэх;
-“З” нь төрсөн дүүтэйгээ давхар түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөрөөс зөрүү 50,000,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх
-“М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх.хэргүүдийг шалгасан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.