ЖОНШ ТЭЭВЭРЛЭЖ явсан ачааны автомашин шатжээ

2022-11-11 Мэдээ, мэдээлэл

 

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гэр шоп” цайны газрын хажууд /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвд Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ өдрийн 01:25 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчдыг очиход жонш тээвэрлэж явсан “Норд Бенз-НД4190” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.