Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл өчигдрөөс эхлэн /2022.11.09/ дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоосон байна.
Эрээн хотод Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авах бөгөөд үүний дараагаар гурав хоногийн дараа хэвийн нөхцөлд шилжих эсэх шийдвэрийг гаргана гэжээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болсон байна.
Тухайлбал:
-Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
-Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
-Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
-Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
-Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.