Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход удаж муудсан (овог нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй) цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.