Манай улсад олон улсын гэрээний дагуу ОХУ-ын иргэд визгүй 30 хононгийн хугацаатайгаар ирэх боломжтой байдаг. Холбогдох албаныхны өгч буй мэдээллээр энэ сарын байдлаар тус улсын 220 иргэнд манай улсад оршин суух зөвшөөрөл олгоод байгаа аж.
Тодруулбал, өнгөрөгч сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар дээрх нөхцөлөөр ирсэн ОХУ-ын иргэдээс 2,681 нь Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгуулжээ.
Мөн 341 иргэн оршин суух зөвшөөрөл хүссэнээс 220-т нь оршин суух зөвшөөрөл олгосныг албаны эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн дурдсан хугацаанд ОХУ-ын 5,628 иргэн виз сунгалт, оршин суух зөвшөөрөл зэргийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Дашрамд дуулгахад, манай улсад одоогоор нийт 123 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж буй юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.