2022 оны III улирлын НӨАТ-ын буцаалтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм байна.
НӨАТ-ын:
I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард
II улирлын буцаан олголтыг долоодугаар сард
III улирлын буцаан олголтыг аравдугаар сард
IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.
НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тухайлбал,
Автотээврийн хэрэгслийн албан татвар
Галт зэвсгийн албан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Газрын төлбөр /газар эзэмшигч/
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
2022 оны IV улирлаас эхлэн Авто зам, замын байгууламж ашигласны татварыг төлөх боломжийг бүрдүүлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.