“Улаанбаатар төмөр зам” ХНН ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, хүний оролцоо хамааралгүй болгох үүднээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлээд байна.
Энэхүү ажлын хүрээнд ирэх сарын 01-нээс 15-ны өдөр хүртэл арванхоёрдугаар сарын экспортын ачилтын захиалгыг цахимаар авах бөгөөд ингэхдээ зөвхөн вагон эзэмшигч нартай гэрээ байгуулж захиалгыг авах болно.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд өөрийн эзэмшлийн вагонгүй иргэд, аж ахуйн нэгжүүд нь экспортын ачилт хийлгэх тохиолдолд хувийн вагон эзэмшигч нарт хандана уу гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгджээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.