Визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтойг Гадаадын Иргэн Харьяатын Газар(ГИХГ)-аас мэдээлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ийнхүү нэг удаа сунгадаг аж.
Сунгуулах хүсэлтийг ГИХГ-т биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой юм байна.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:
Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
1 хувь цээж зураг
Маягт бөглөх
Паспорт эх хувиар
Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:
Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
Паспортын нүүрэн хэсэг
Монгол Улсын визтэй хуудас
Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Тэмдэгтийн хураамжийн тухайд сунгуулах хоногоос хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, 1-7 хоногоор сунгах бол 40,000 төгрөг, 30 хоногоор бол 168,800 төгрөг байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.