Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар цахим хуудаснаа мэдээлэл оруулжээ.
Түүний мэдээллээр
Багц-2 хэсэгт хучилт хийгдээгүй 5,9 км
Багц-4 хэсэгт 24,5 км авто замын хучилт хийгдсэн. Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зөвлөх баг, Тээврийн цагдаагийн албаны төлөөллүүд ажиллаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хаана ямар тэмдэг, тэмдэглэгээ хийх жагсаалтыг гаргасан. Жагсаалт маргаашнаас гүйцэтгэгч компанид ирж тэмдэг, тэмдэглэгээ хийсний дараа тухайн 24,5 км авто замын хөдөлгөөнийг нээнэ.
Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 6,2 км үлдсэний 4,1 км нь Хустайн даваа орчимд хучилт хийхэд бэлэн болсон. Үүнийг ирэх 7 хоногт дуусгана.
Ингэснээр Баруунхараагийн Хараа голын гүүр, төмөр замын гармын хоёр талд 2 орчим км үлдэнэ. Улаанбаатараас Дархан орох авто замд нийт 12,1 км хучилт хийгдээгүй үлдэж байна.
Цаг агаар тогтуун сайхан байна. Замчидтайгаа бид энэ сардаа амжуулахаар хамтдаа зүтгэж байна.