Хөдөө аж ахуйн салбарын байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц болон газар дээрх нөхцөл байдалтай танилцах УОК-ын Нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Архангай аймагт ажиллалаа.
Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, хөдөө аж ахуй болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, бэлчээрийн даац, хүнс тэжээлийн нөөцтэй танилцсан юм.
Мөн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.