Эрдэнэсүрэнгийн УЦС-ыг эсэргүүцсэн иргэдийг 150 мянган төгрөгөөр торгожээ

2022-10-11 Мэдээ, мэдээлэл


Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” компанийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцал гэх газарт ажиллах явцад нутгийн иргэдээс эсэргүүцэл үзүүлсэн.

Дээрх үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Мөн шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан Д нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авилгатай тэмцэх газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн прокурорын газарт энэ оны аравдугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ.

Дээрх шалгалтын явцад иргэдийг шөнийн цагаар шалгаагүй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.