Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн “Хайлан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:07 цагт унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Баавгайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 227 км-т, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 17:00 цагт унтраасан.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бууралын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т / хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 10 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж 19:40 цагт цурамд оруулсан бөгөөд унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Наран” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 206 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:40 цагт цурамд оруулсан бөгөөд 18:30 цагт унтраан Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Дунд худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 10.10-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж 17:15 цагт унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.