Замын-Үүд дэх ачилт буулгалтын талбайгаа иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй ашиглуулна

2022-10-10 Мэдээ, мэдээлэл

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114.432 м2 бүхий талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан “Сауд гэйт” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсантай холбогдуулан түрээсийн талбайгаа нийгэмлэгийн эзэмшилд буцаан авахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Тус талбай дахь нурмаг ачааны талбай ба 10,15-р өндөрлөсөн замыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан “Сауд гэйт” ХХК түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн тул “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс гэрээг цуцалж, тус талбайг нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар бусад иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүд нурмаг ачаа ачиж буулгах зориулалттай тус талбайг ашиглах боломж нээлттэй болж буйг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.