Зоориноос цогцос олжээ

2022-09-28 Мэдээ, мэдээлэл

 

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 24 дүгээр гудамжинд зоориноос хүний цогцос олжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 50х50 см өргөн, 1.5 метрийн гүн зооринд нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг 40 минут ажиллаж гарган нийслэлийн Цагдаагийн удирдах газрын, Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.