Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны есдүгээр сарын 19-23-ны хооронд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Өнөөдрийн байдлаар 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг тус хэлтэст хянагдаж буй.
Тус хэлтэс нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэн арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Тухайлбал мэдүүлгийг байгууллага хооронд шилжүүлэх, цахим шуудангийн хаяг, байгууллагын нэр өөрчлөх, ХАСХОМ, ХАСУМ-ийн эрх хэрхэн үүсгэх зэрэг асуудлаар холбогдох хүсэлтийг хүлээн авч тухай бүрт шийдвэрлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.