Ховд аймагт тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

2022-09-20 Мэдээ, мэдээлэл

 

Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн “С” энэ сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд ханджээ.

Өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдаж, Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.