УЕПГ: Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан дөрвөн хэргийг шүүхэд шилжүүллээ

2022-09-5 Мэдээ, мэдээлэл

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 255 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 12 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ. Түүнчлэн, мөрдөн байцаалтын 2,400 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Үүнд:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165
  • Өмчлөх эрхийн эсрэг 72
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10
  • Хүний амьд явах эрхийн эсрэг 8
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 5 хэрэг байгаа бол
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон авлигын тус бүр дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.