Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд хоногт нийт 674 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт дөрөв нийт 11 хүн гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас нийслэлд хүний амь хохирсон осол хэрэг гараагүй бөгөөд орон нутагт нэг хүний амь хохирчээ.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 200 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 309 хүний амь хохирч 1,603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоон мэдээ байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийг амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа аж.
Эхний хагас жилийн байдлаар гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн байгууллагын алба хаагчид 33,398 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирчээ.
Зам тээврийн ослын шалтгаан нь үүрээр өглөө 05:00-08:00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэй байгаа юм.
Өнгөрсөн ажлын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байна.
Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэж хамтран ажиллана уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.