Улаанбаатарын цэвэрлэх байгууламж өдөрт 160 мянган куб усыг хүлээн авах хүчин чадалтай. ч 170 мянгын куб усыг хүлээн авч байна. Хүчин чадал нь хүрэхгүй байгаа учир БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250 мянган куб бохир усыг хүлээн авах чадалтай төв цэвэрлэх байгууламжийн ажил эхэлсэн.
Монголын 17 туслан гүйцэтгэгч компани ерөнхий гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна. Бетон зуурмаг тасрахгүй байгаа ч хил дээр 800 гаруй тоног төхөөрөмж бүхий чингэлэг орж ирээгүй байна. 2024 онд энэ төслийг хүлээлгэн өгөх ёстой учраас 2023 оны улсын төсөвд 25 мВт цахилгаан станцыг 40 мВт болгон өргөтгөхөөр асуудал тавьсан. Цахилгааныг шийдвэрлэхээр 29 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулахаар саналаа өгсөн гэж БХБЯ-наас мэдээлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.