Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг нэвтэрлээ.
Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа юм.
Мөн иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа заавал биечлэн эсвэл утсаар өгдөг байсан бол энэхүү системээр дамжуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хариуг хүлээн авах боломжтой болох юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.