БШУЯ: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана

2022-08-18 Мэдээ, мэдээлэл

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн насны 12983, Чингэлтэй дүүрэгт 13477 хүүхэд амьдардаг. Есдүгээр сарын 1 гэхэд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настай бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг e-Mongolia системээр наймдугаар сарын 24-нийг дуустал авах юм. Өчигдрийн байдлаар 80 орчим мянган хүүхдийн хүсэлт ирээд байгааг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Мөн тэрээр “Жил бүхэн сугалаанаас гадна 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй байх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 120 мянга байна. 80 орчим мянган хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Цаана нь 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийг халж байна” хэмээн мэдэгдсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.