Монголын нууц товчоон алдарт бүтээл тэрлэгдсэний 782 жилийн ойд зориулж энэ сарын 13-нд Хэрлэнгийн хөдөө арал, Дэлгэрхаан суманд Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчоон” тайлбарт эх номын баяр боллоо.
Богд хаант Монгол Улсын гадаад яамны дэд сайд Цэнд гүн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс анхлан хөрвүүлж байсан юм.
Энэхүү алдарт номын баярт ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, ОУМСХ Академич С.Чулуун, доктор профессор Г.Билгүүдэй, доктор, дэд профессор Д.Болормаа, Н.Саруул нарын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавьсан юм.
Мөн өв соёлын үзмэр, номын үзэсгэлэн, “Монголын нууц товчооны газар усны нэр” гэрэл зургийн үзэсгэлэн гарав.
Түүнчлэн айрагны баяр, монгол наадгай, унага тамгалах ёсон, уламжлалт өв соёлыг харуулсан уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, галын наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд боллоо.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.