“NAADAM NIGHT-2022” арга хэмжээний тасалбар худалдаанд гарч эхэллээ

2022-06-30 Мэдээ, мэдээлэл

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “NAADAM NIGHT show” үдшийн цэнгүүнийг долдугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ. Энэхүү цэнгүүн болон “Монголын нэг өдөр” үйл ажиллагааны тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй . Тасалбарыг “One ticket, One tree” хамтдаа эх дэлхийгээ аврах уриатай, бортоготой модны суулгац дагалдах юм.

Тус цэнгүүний үеэр:

-Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт
-Баяр наадмын бага хувилбар, бий биелгээ, ардын бүжиг
-Алтай хамтлаг, тойрон бүжиг, дуу хуур, амьд хөгжмийн тоглолт
-DJ set, үндэсний хоол зоог, идээ ундаа
-Галтай шоу, айраг цагаа, дэмбээ хурууд
-Хувцас загварын үзүүлбэр
-Уламжлалт анагаах ухааны (Манба дацан эмнэлэг) алтан судрууд
-Ковидыг анагаагч эм тан, судас оношилгоо, бариа засал
-Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ зэрэг цогц наадам цэнгүүнийг зохион байгуулах аж.

дашрамд дуулгахад, мод тарих үйл ажиллагаанд UBT garden, World garden Mongolia хамтран бүтээж, гадаад дотоодын жуулчид, үзэгчид өөрийн нэртэй модоо хэрхэн ургаж байгааг дэлхийн аль ч өнцгөөс камерын тусламжтай хянах дижитал үйлчилгээг давхар үзүүлнэ гэдгийг мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.