Өчигдөр /2022.06.20/ цахим орчинд өсвөр насны эрэгтэй хүүхдүүд нэгнээ харгисаар зодож буй бичлэг цацагдсан.
Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруй хугацааны өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Холбогдсон хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэний дараа холбогдох мэдээллийг өгнө” гэлээ.