“Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд автомашин нэг бүрийг хамруулж, төлбөр авч байна” гэх гомдол, мэдээлэл иргэдээс ирсний дагуу Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас/ШӨХТГ/ тандалт шалгалт хийжээ.
Нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1,000 төгрөгийн төлбөр авч байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан.
Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчиж байна.
Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативын 1.4.1-т “Урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл, машин техник шүрших 1м.кв 150 төгрөг байна” гэж заасан байдаг. Энэ дагуу урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлд хамрагдсан автомашины эзэмшигчээс авах төлбөр хураамж харилцан адилгүй байх юм хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.