Улаанбаатарын цагаар өчигдөр 20:24 цагийн үед ОХУ-ын нутаг дэвсгэрт буюу Байгаль нуур орчимд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.