Энэ долоо хоног Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд болон их, дээд сургуульд элсэгчдийн хувьд шийдвэрлэх өдрүүд байх болно.
Учир нь энэ долоо хоногийн лхагва гаригт буюу зургадугаар сарын 14-нөөс Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ эхэллээ. Шалгалт монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтаар өндөрлөнө.
Шалгалтын матералыг засах ажил зургадугаар сарын 19-нөөс эхлэх бол долдугаар сарын 1 гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, элсэгчдийг сургуулиа сонгон, элсэх боломжоор хангах юм байна.
Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтыг Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг.
2017 оны ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 01-ний 09:00 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад Ерөнхий боловсролын сургууль төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дууссан юм.
Сануулахад, шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах ёстойг дахин сануулъя.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.