ЭМЯ: Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр байна

2022-06-3 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “Ковид-19”-ийн нөхцөл байдал, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тавдугаар сард 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр танилцуулав.

Тэрбээр “Шуурхай дуудлагын 11-11 дугаарт хандсан 354 иргэний 60 хувь нь гомдол ирүүлсэн нь өмнөх сарынхтай харьцуулахад өсөлттэй байна. Ирсэн гомдлын хувилбал 55.9 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, 14.7 хувь нь цав авах, 8.8 хувь нь эмнэлгийн ажилтны харилцаа хандлага, 20.6 хувь нь шинжилгээ вакцинтай холбоотой байна” гэв.

Мөн үеэр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хүүхдийн өвчлөлийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Сүүлийн гурван сар ачаалал их байгаа. Гэхдээ 1-3 дугаар сартай харьцуулахад 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Долоо хоногт 5000 гаруй хүүхэд, яаралтай тусламжаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. Сүүлийн долоо хоногт томуу, томуу төст ханиад хүүхдүүдийн дунд дэгдэлт өндөр байна. Өмнөх хоёр жилийн ковидын үетэй харьцуулахад буурахгүй, ижил түвшинд байна. Эцэг, эхчүүд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байгаагаас үүдэж томуу, томуу төст өвчин дэгдэж байна.

Төрсөн нярайд өвөрмөц, вирусийн эрсэг эмчилгээ шаардлагагүй. Хүүхдүүд шинж тэмдгийн эмчилгээгээр эмчлэгдэж байгаа. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийнэ” гэв.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.