Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөр шээсний доод замын дурангийн хагалгаа хийдэг боллоо

2022-05-17 Мэдээ мэдээлэл

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөр шээсний доод замын дурангийн хагалгаа хийдэг боллоо

2022 онд Эрүүл мэндийн яамнаас 15 аймагт 200 сая төгрөгийн үнэ бүхий бөөр шээсний доод замын дурангийн хагалгааны багаж тоног төхөөрөмж өгсөн байна. Энэ хүрээнд дурангийн хагалгаа хийх эмч сувилагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан бөгөөд тус аймгийн эмч нар өнгөрсөн амралтын өдрүүдэд УНТЭ-ийн эмч мэргэжилтэнүүдтэй нутагшуулах хагалгаанууд хийсэн байна. Хагалгаанд орж буй иргэдийн ихэнх нь 55-аас дээш насны хүмүүс байдаг бөгөөд цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн маш том дэвшил болж байна хэмээн хагалгаанд орсон иргэд, ар гэрийнхэн нь онцолжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.