Вакцин тариулсан малын мах, сүүг 3-21 хоног хэрэглэж болохгүй

2022-04-29 Мэдээ, мэдээлэл

 

Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт улс орон даяар өрнөж байна. Энэ сарын 18-ны өдөр эхэлсэн уг ажил ирэх сарын 10-ны дотор дуусгавар болох юм. 

Малд вакцин тарьснаас хойш малын сүүг 3 хоногтоо хэрэглэхгүй, тухайн малын махыг 14-21 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхгүй, худалдаалахгүй байхыг малчид, мал бүхий иргэдэд аймгийн Мал эмнэлгийн тасгаас анхааруулж байна. Түүнчлэн дархлаажуулалтын явцад болон тарьсны дараа тодорхой хугацаанд малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн хийх нь дархлаажуулалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх, вакцины дархлаа тогтохоос өмнө голомтын болон сэжигтэй бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, халдвар дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгож байгаа аж. Иймд Улсын онцгой комиссоос 2022 оны 5 дугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд бүсчилсэн болон бусад морин уралдаан зохион байгуулахыг хориглож, малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.