НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
Сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна.
Энэ сарын өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд болох юм.
Иймд иргэд:
75050801,
75050802,
75050803,
75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.