Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.03.01/ 10:00 цагт С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга асан, хурандаа О.Бархабадьд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлнэ.
Уг шүүх хуралдаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон ч эрүүдэн шүүж, ял тулгасан гэх үндэслэлээр батлан даалтад гараад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцох аж. Хурлыг тус шүүхийн шүүгч Т.Батжаргал дэнслэх юм байна.
Эргэн сануулахад, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр О.Бархасбадийг цагаатгах тогтоол гаргасан.
Гэвч хохирогчдын гомдлоор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.