Өөрийгөө шатаасан хэргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна

2022-02-22 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-нд “Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хүн өөрийгөө шатаасан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад 19 настай эрэгтэй О өөрийнхөө дээрээс бензин асган шатааж, амиа хорлохыг завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Чухам юунаас болж амиа хорлохыг завдсаныг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. Хохирогчийн биеийн 90 хувь нь түлэгдэлтэй эмчилгээ хийлгэж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.