Ц.Чинбаяр: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн 2.2 хувь нь нэн хүнд байна

2022-01-21 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр “Омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш нийт халдвар авсан иргэдийн дунд эмнэлзүйн байдлыг авч үзвэл

  • 45 орчим хувь нь хөнгөн
  • 55 орчим хувь нь хүндэвтэр
  • 10 орчим хувь нь хүнд
  • 0.7 хувь нь нэн хүнд хэлбэрээр эмчлүүлж байна.

ХӨСҮТ-д цар тахлаар өвчилсөн хүнийг эрэмбэлэн ангилаад эрсдэлтэй, хүнд, хүндрэх эрсдэл өндөр гэсэн хүмүүсийг ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа. Товхондоо хүнд өвчитнүүдийг авчирч эмчилж байгаа талаар мэдээллээ.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн

  • 10 орчим хувь нь хөнгөн
  • 60 орчим хувь нь хүндэвтэр
  • 30-35 хувь нь хүнд
  • 2.2 хувь нэн хүнд байна.

Эмчилгээ өмнө нь хийгдэж байсантай ижил байгаа. Омикрон хувилбарын үед хүндрэх эрсдэл өндөр байна. Иймээс хүндрэлийн шинж илэрвэл нэн даруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй.

Хүнд, нэн хүнд ангилалаар эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд хавсарсан өвчтэй, өндөр настай хүмүүс байна. Альфа, Дельта хувилбарын өндөр тархалттай байх үетэй харьцуулахад хүнд, нэн хүнд ангилалаар эмчлүүлж байгаа хүмүүсийн суурь өвчний хүндрэлийн улмаас хүндэрч байгаа эрсдэл өндөр байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.