ЭМЯ: 3282 иргэнээс халдвар илэрч, нэг хүн энджээ

2022-01-21 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3282 халдвар шинжилгээгээр батлагджээ. Эдгээрийн 2150 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн, орон нутагт 1132 хүнээс халдвар илэрчээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 52044 хүн байгаа бол 10080 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 77 хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн хоногт халдварын улмаас нэг хүн энджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.