О.Цогтгэрэл: Шаардлагатай бол Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдье

2022-01-10 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Тус тогтоолд зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны  болохыг тогтоосон. Тиймээс АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж  буй нөхдүүд дээд шүүхийн шийдвэрт  тулгуурлаж   хариулт аваарай. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ.

Одоо харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд  тодорхой хэмжээний саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхийн саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ асуудлаар  УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын дарга АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн  хангахыг шаардаж байна. Дараагийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандахаас эхэлж ажлаа хийнэ. Бид Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй байгаа. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батсуурь: Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14.1-т зааснаар УИХ-ын үйл ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, мөн нам эвслийн бүлэг, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг нь УИХ-ын даргын бүрэн эрхэд бий. Тиймээс АН-ын бүлэг хуульд заасны дагуу сольж, дараагийн бүлгийн даргаар О.Цогтгэрэл хэмээн өргөн бариад гурван сар болж байна.

УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээч, бүлгийг зохион байгуулалтад оруулж өгөөч гэх хүсэлтийг бид тавьсан ч одоо хүртэл хойш тавиад байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх олонхын шийдвэрийг хүлээж авахгүй байгаа нь улс төрийн шинжтэй байна. Цаашид их хурлын дарга үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй бол ҮХЦ-д хандана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.