ЭМЯ: Сүүлийн хоногт 597 тохиолдол бүртгэгджээ

2022-01-7 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 773 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 33 тохиолдол байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6737 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн- 725
Хүндэвтэр- 1994
Хүнд- 463
Маш хүнд 25 хүн байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.