Халдварын тархалтын дөрвөн түвшинд мөрдөгдөх журмуудыг шинэчилжээ

2022-01-5 Засгийн газар

Халдварын тархалтын дөрвөн түвшинд мөрдөгдөх журмуудыг шинэчилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар халдварын тархалтын дөрвөн түвшинд мөрдөгдөх журмуудыг шинэчилжээ. Энэ тухай мэдээллийг УОК-ын нарын бичгийн дарга Т.Баярхүү өглөө.

Тэрбээр “Коронавирусийн тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмаар халдварын дөрвөн түвшинд хүн, хуулийн этгээдийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тодорхойлсон байсан. ЭКоронавирусийн эсрэг вакцинжуулалт хийгдээгүй, вирус төдийлөн танигдаагүй байх үед уг журам үүргээ гүйцэтгээд дууссан гэж үзэж байгаа юм. Одоо манай улсад дархлаажуулалт өндөр түвшинд хийгдсэн учраас цаашид хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага гарсан. Үүний дагуу УОК-оос ажлын хэсэг гаргаж энэхүү журамд өөрчлөлт оруулж, төслийг өнөөдрийн хуралдаанд танилцуулж, журам батлагдлаа. Журам эцэслэн батлагдаад албажсаны дараа ялгаж танилцуулна. Өмнөх журмаар улбар шар түвшинд зайлшгүй шаардлагатай ажиллах ёстой байгууллагуудаас бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байсан энэ хязгаарлалт хэвээр мөрдөгдөнө. Улбар шар түвшинд нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан бол шинээр батлагдаж байгаа журамд 15 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болгосон. Шар түвшинд нийтдээ таван төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар зохицуулж байсан бол шинээр батлагдаж байгаа журамд ямар нэг үйл ажиллагааг хязгаарлахгүй байхаар зохицуулсан. Нийтээр нь хатуу хязгаарладаг, хаадаг зохицуулалтаас татгалзаж байна. Мөн зарим шаардлагыг хассан. Хуулийн этгээд өөрийн онцлогт тааруулан зохицуулалт хийх сонголттой байхаар зохицуулсан” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.