Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрбээр “УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Омикрон хувилбарын эсрэг ямар ажлууд хийх талаар Ерөнхий сайд чиглэл өгсөн. Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан. 2022 оны улсын төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулъя. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-нд тохиож байна. Цар тахлын улмаас энэ удаа төрийн золголт хийхгүй байх үүрэг, чиглэл өглөө. Түүнчлэн цагаан сарын баярыг цомхон хүрээнд тэмдэглэхийг иргэдэд уриалсан.
Мөн гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ-наас гаргасан. Уг саналыг Ерөнхий сайд дэмжлээ” гэв.