Монгол Улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн эсэх болон илрүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсад Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Ойрын хугацаанд 54 нислэгээр 5000 гаруй иргэн ирээд байна. Хилийн хяналтын явцаас урьдчилсан байдлаар дүгнэлт хийхэд хил дээрх хяналтыг эрчимжүүлсэнээр Омикрон вирусыг Монгол Улсад нэвтрүүлэхээс сэргийлэх боломжтой байна. Өнөөдөр эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Иймээс гадагшаа явж байгаа групп жуулчдыг тусгаарлах асуудлыг ойрын хугацаанд шийдэх байх. Групп жуулчинд гадагшаа яваад ирсэн тохиолдолд группээрээ өвдсөн байх эрсдэл үүснэ.
Монгол Улсад дотоодын халдварын тоо буурах хандлагатай байгаа. Гэтэл дэлхийн 100 гаруй улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Иймээс гадаадаас ирж байгаа зорчигч бүрийн эрсдэл, тэр дундаа группээрээ яваа зорчигчдын эрсдэл өндөр байна. Иймээс дараагийн шатны арга хэмжээг авах байх.
Монголд Омикрон хувилбар орж ирсэн нөхцөлд тохиолдлын тоо эрс нэмэгдэнэ. Иймээс тохиолдлын тооноос харж болно. Түүнээс биш Омикрон хувилбар ороод ирсэн, нууцалж байна гэх байдлаар хардаж байхаар тохиолдлын тоог хараад хянах боломжтой.
Хөрш орнууд болон манай улсын иргэд хамгийн ихээр зорчиж байгаа Турк, Тайланд, Малдив, Кибер, Егивт зэрэг орнуудад жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн АНУ, Евродын холбооны нэгдсэн улс, Их Британи улсууд ч гэсэн нэмэгдсэн учраас энэ улсаас ирэх эрсдэл нэмэгдэх хандлагатай боллоо. Тиймээс хил дээрх одоо авч байгаа хяналтаа эрчимжүүлэх, чангалах, ирж байгаа иргэдийг тодорхой хугацаанд тусгаарлах шаардлага үүсч байна. Хил дээрх хяналтыг эрчимтэй хийвэл эрсдлийг дотоодоо хяналтыг алдахгүй байх боломжтой.
Омикрон хувилбарын нууц хугацаа богиносож 48 цаг болсон байгаа. Иймээс гадаадаас ирэх иргэдийг 72 цаг тусгаарлаад 96 дахь цагт нь ПСР авч, хариу сөрөг гарсан тохиолдолд гэр рүү нь явуулах зохицуулалт хийх шаардлага үүсээд байна.
Энхийг сахиулагчид өчигдөр ирсэн. Эерэг гарсан хүмүүсийг бүгдийг нь тусгаарласан. Мөн хамт ирсэн хүмүүс нь Батлан хамгаалах яамны Бага баян цэргийн амралтанд тусгаарлагдсан байгаа. Эерэг гарсан сорьцыг өчигдөр ХӨСҮТ рүү хүргүүлсэн. Сорьцноос генийн дараалал тогтоох шинжилгээг хийж эхэлсэн. Омикрон хувилбар мөн эсэх нь удахгүй тодорхой болно.