УДШ: АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзсан ч М.Тулгатад  хүсэлт байхгүй байна

2021-12-20 Нам хөдөлгөөний амьдрал

Улсын дээд шүүхийн шүүгч нарын хуралдаанаар АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзжээ. Харин дээд шүүхэд М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлт одоогоор байхгүй байна гэлээ.

Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.