МАН-ын хоёр өдөр үргэлжилсэн Их хурал бужигнаантай өнгөрлөө. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулсаны зэрэгцээ намын дарга Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулсан нь анхаарлын төвд байна. Өчигдрийн хурлаар МАН Бага хурлын гишүүдээ сонгосон. Харин өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын шинэ бүрэлдэхүүнтэйгээр Тусгаар тогтнолын ордонд Анхдугаар бага хурлаа 11:00 цагаас хийж байгаа юм. Бага хурал нь 423 гишүүнтэй.
Дөнгөж сая Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгожээ. Тэрбээр 4 дэх удаагаа намын генсекээр сонгогдож байна.
Бага хурлын шинэ бүрэлдэхүүний тухайд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Бага хурлын гишүүдээр сонгогджээ. Үүнд, Ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилоод байна.
Одоо МАН-ын Удирдах зөвлөл болон Нарийн бичгийн дарга нарыг сонгоно.