Тэрбумтнуудын хэлж буй амьдралд хэрэгтэй зөвлөгөөнүүд

2018-06-6 Ертөнц

Алдаа, уналтын тухайд Хенри Форд

“Форд Мотор” компанийг үүсгэн байгуулагч Хенри Форд нэгэнтээ “Уналт бол дахин шинээр эхлэх боломж юм. Гэхдээ илүү ухаантайгаар” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл,  алдаа дутагдал, уналт гэдэг бол хэвийн зүйл. Хамгийн гол нь алдаанаасаа ямар нэгэн зүйл ухаарах нь чухал.

Хязгаарлагдмал сэтгэлгээний тухайд Дональд Трамп

“Нэгэнт л бодож сэтгэдгээс хойш том сэтгэ” гэж Дональд Трамп хэлсэн юм. Үнэхээр ч тэр өөрөө энэ үгнийхээ эзэн нь болж, хийж буй бизнес бүрийнхээ оргилд нь гарсан, хүн бүхний төсөөллийг эвдэж АНУ-ын Ерөнхийлөгч болсон. Өөрийгөө бүү хязгаарла.

Эрсдлийн тухайд Марк Зукерберг

“Хамгийн том эрсдэл бол ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй байх…дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед уналтад орохгүй байх цорын ганц арга бол эрсдэл хийхгүй байх явдал” гэж Facebook-ийн залуухан захирал хэлсэн юм. Бизнес эхлэх үед айх эмээх зүйл олон байдаг. Гэхдээ айгаад суувал юу ч хийж бүтээж чадахгүй. Марк Зукерберг гэхэд их сургуулийн оюутан байхдаа л дотуур байрандаа компаниа байгуулж эхэлсэн шүү дээ.

Инновацийн тухайд Ларри Эллисон

“Шинэ санаа гаргасан үедээ бусад хүмүүсийн үл ойшоосон үгэнд ч бэлтгэлтэй бай” гэж хэлсэн тэрбээр залуу бизнесмэнүүдэд хандан бусдын юу гэхийг үл анхааран өөрийнхөө санаанд итгэлтэй байвал үзээд алдахыг зөвлөж байна.

Зүгээр л хийж эхлэх тухайд Марк Кубан

Амжилтад хүрэхийн тулд мөрөөдөж суух биш, зүгээр л хийж эхлэх хэрэгтэй. Зүгээр л мөрөөдөж сууснаар хэн ч баян болдоггүй. Мэдээж мөрөөдөл эхлэх цэг боловч гагцхүү хийснээр л тэр бодит болох боломжтой.

Дахиад л хийх тухайд Уолт Дисней

“Аливааг эхлэх зам бол ярихаа болиод, хийж эхлэх” гэж Уолт Дисней хэлсэн байдаг. Зөвхөн мөрөөдөж суусан бол Уолт Дисней өнөө хүртэл ингэж дурсагдаж явна гэж үү.

Харамслын тухай Жефф Безос

Амазон цахим хуудсыг үндэслэгч тэрбээр “Хэрвээ би алдвал хэзээ ч харамсахгүй. Харин хүссэн зүйлээ хийх гэж оролдоогүйдээ л харамсах байсан” гэж хэлжээ.

Урагш ахих тухайд Ж.П Морган

“Хараа хүрэх хэрээрээ л урагш яв. Тэнд хүрсэн хойно ч цааш явах зам гарч ирнэ” гэж санхүүгийн аварга том ертөнцийг бий болгосон Ж.П Морган хэлсэн юм. Тэр алсын хараатай зорилгын үнэ цэнийг мэддэг хүн байж.

Бусдаас онцгойрох тухайд Опра Уинфри

“Миний хамгийн сайн мэдэх нэг зүйл бол амжилтад хүрье гээд л хүн амжилтанд хүрчихдэггүй. Өөрөөр хэлбэл амжилтад хүрнэ гэдэг зорилго биш юм. Амжилтанд хүрэх юмсан гэж санаагаа чилээхийн оронд бусдаас ялгарч, онцгой байх гэж хичээ, ажилла. Амжилт түүнийг чинь аяндаа дагаад ирнэ”

Мөнгөний тухайд Уоррен Баффет

-Уоррен Баффет “Нэгдүгээр дүрэм: Мөнгийг хэзээ ч бүү алд. Дүрэм хоёр: Нэгдүгээр дүрмийг хэзээ ч бүү март” гэж сургадаг. Мөнгө амьдралын бүх зүйлийг төлөөлж чадахгүй ч хэрэв та баян чинээлэг болохыг хүсч байгаа бол манай гарагийн хамгийн баян хүний үгийг сонсох л хэрэгтэй болох нь.

Б.Номун

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.