БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Тиймээс тухайн нислэгээр,
-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
-БНСУ-ын иргэд
-F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
-F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
-А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ зорчих боломжтой юм.
Дашрамд дуулгахад, тус улс руу явах тасалбар захиалсан богино хугацааны визтэй зорчигчдын нислэг цуцлагдсан учир тасалбарын мөнгийг буцааж олгох журамтай аж. Ингэхдээ буцаалтыг 1-3 сарын дотор өгөх бөгөөд 40 ам.доллар суутгаж авах юм байна.