Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаар хэвлэл мэдээллийн салбарынханд танилцуулсан мэдээллийн үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг тодруулав.
Тэрбээр “АНУ-д файзер вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыг энэ долоо хоногоос вакцинжуулж эхлэх гэж байна. Манай улсын хувьд файзер вакцины нөөц 5-11 настнуудаа бүрэн вакцинжуулах хэмжээнд хангалттай байгаа ч одоогоор хийж эхлээгүй. ДЭМБ, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг хүлээж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар covid-19-ийн вакцины хоёрдугаар тунд 2.139.952 иргэн хамрагдсан бол дархлаа сэргээх тунг 418 мянга гаруй иргэн тариулжээ.
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.