ЭМЯ: Сүүлийн хоногт 1744 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас баржээ

2021-10-21 Мэдээ мэдээлэл


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1744 тохиолдол бүртгэгджээ. Үүний 917 нь нийслэлд, 827 нь орон нутагт батлагдсан байна.

Энэ хугацаанд 0-80 насны 16 хүн тус өвчний хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1534 боллоо. Харин 6064 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Биеийн байдал хөнгөн 51946 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм. Харин эмнэлэгт 18764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3522 нь хүүхэд, 1259 нь жирэмсэн эх байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-9323
Хүндэвтэр-6900
Хүнд-2155
Маш хүнд-386 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.