Н.Ганибал: АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

2021-10-18 Нам хөдөлгөөний амьдрал
Н.Ганибал: АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2021.10.18/  Н.Ганибал Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намаас хассан талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл АН-аас хөөгдсөн  Н.Ганибал Ж.Батсуурь нар сөргүүлж мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд О.Цогтгэрэл “Намын гишүүдээ хагалган бутаргаж хөөж, туудаг коммунист арга барилыг сангалзсан Ардчилсан гэх шошготойгоор ажилладаг тэдгээр нөхдүүд энэ үйлдлээ таслан зогсоох ёстой гэдгийг онцлов.


УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.ГАНИБАЛ:

-Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Манай бүлэг 13-уулаа.  Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй.

Ц.ТУВААН:

-Долоо хоног бүрийн Даваа гаригт бүлгийн дарга Д.Ганбат гишүүнээ хөөж, тушаал шийдвэр уншдаг боллоо. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Энэ нь өөрөө УИХ-ын даргад өргөдөл өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гаргадаг. АН-тай холбоотой хууль, шүүхийн асуудал олон бий. Шүүхийн шийдвэр аль ч талд гараагүй байхад өөрсдийн талд гарсан мэтээр тайлбарладаг Д.Ганбат байна. Бүлгийн гишүүдийг дураараа хөөх нь хууль бус.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.