С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарынхандаа ТАЛАРХАЖ БАЙНА

2021-10-15 Мэдээ мэдээлэл

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох холбоодын удирдлагуудтай ЭМ-ийн сайд уулзлаа. 

Уулзалтаар цар тахлын үед учирч буй эмнэлгийн ачаалал, хүний нөөц зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх, цаашдаа салбарын шинэчлэлийн хүрээнд анхан шатны байгууллагуудаа гүйцэтгэлийн санхүүжилт, цахимжилт зэрэг асуудлуудад дэмжин ажиллах талаар ярилцаж, ажил хэрэгч уулзалт болсон байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбар дахь анхан шатны байгууллагуудаа дэмжиж, чадвахжуулж чадваас хүн амын өвчнийг хүндрүүлэлгүй эмчилж, өдрийн эмчилгээний чанарыг сайжруулж, дараа дараагийн шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна. Хүнд үед шантралгүй ажиллаж байгаа анхан шатны болон бусад бүх шатлалын эмч, сувилагч, эрүүл мэндийн хамт олондоо баярлалаа. Цар тахлыг бид даван гарна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.